Талархал

МСТ-ийн эмч Д.Гэрэлтогтох болон тус тасгийн нийт хамт олонд, мөн ХБЭСТ-ийн эмч Б.Цэнгэлмаа болон тус тасгийн нийт хамт олонд талархал дэвшүүлж байна. Миний бие тус хоёр тасагт хэвтэн эмчлүүлээд гарлаа. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хурдан шуурхай үйлчилгээтэй, харилцаа хандлага сайтай хамт олондоо маш их баярлаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.