ММЗТ-ийн эрхлэгч Б.Батболд, эмч Б.Батхүү, боолтын сувилагч Э.Урантогос болсон тасгийн нийт хамт олонд талархал илэрхийлж байна. Миний охин Амарзаяа 10 дугаар сарын 1-нд хүзүүний мэс засалд орсон бөгөөд өндөр ур чадвараар эмчилгээ мэс заслыг хийж эрүүл саруул болгож өгсөнд маш их баярлалаа. Эх орон, элгэн садан Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, эмчилгээ тусламж үзүүлж буй алтан гартай эмч эмнэлгийн ажилчдадаа чин сэтгэлээсээ талархаж байна.