Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн амгаланг ирье. Иргэн Бүдбазар овогтой Цэрэнжав миний бие Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчилүүлээд гарлаа найрсаг сайхан сэтгэлтэй, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө амрах эрхгүй ажилдаа зүрх сэтгэлээ зориулсан чадварлаг сайхан хамт олонд маш их баярлалаа. Хэвтэн эмчлүүлсэн уушигны 5 дугаар Тасгийн эрхлэгч Жавзан-Орлом даргатай хамт олон Энх-Амгалан, Б.Доржзодов, Оюунжаргал, Лхагвадулам, Алтангуль, Мөнхжаргал, Урангуль Дэжиджаргал Сангигамаа, Цэрэнбадам, Хуамьш нарын нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилчин нартаа хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь уламжилж өгнө үү. 70 гарсан настай өндөр настан намайг сайхан сэтгэл гаргаж асран эмчилж хөл дээр минь босгож өгсөн та бүхэн маш их баярлаж байна хэвтэн эмчлүүлэх хугацаанд ганц хөгшин намайг биш бүхий эмчлүүлэгч нартай хүнлэг сайхан харьцаж асран эмчилж байгааг нь хараад үнэхээр их баярласан. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.