Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Олон улсын өдөр тохиож байна.Арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг 1981 оноос хойш эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид тэмдэглэж, 2000 оноос НҮБ-ын албан ёсны өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр Хүний эрхийн төлөөх жил бүрийн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн олон улсын кампанит ажил өрнөдөг.Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “#ОХИД_ЭМЭГТЭЙЧҮҮД_ХААНА_Ч_АЮУЛГҮЙ-#Шалтаг_бүү_тооч” уриан дор Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байгааг зарлалаа.