“Эс Эй Эс глобал” ХХК, “Лонг Вэй транс трейд” ХХК хамт олондоо талархлаа

Нийгмийн хариуцлагын хүрээнд УГТЭ-ийн 70 жилийн ойг тохиолдуулан “Эс Эй Эс глобал” ХХК-ны санаачлаагаар “Лонг Вэй транс трейд” ХХК-ны хөрөнгө оруулалтаар “УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасагт” гадна болон дотоод бохирдолтой агаарыг шүүж дотоод орчны агаар сэлгэх зориулалттай шинэ технологи бүхий нийт 7.975.500 өртөгтэй “Smart Air System буюу Ухаалаг агааржуулалтын төхөөрөмж”-ийг ЯТТ-ийн 5 өрөөний 15 цонхонд бүрэн суурилуулж дуусгав.

 

А.Хэрлэнбаатар захиралтай “Эс Эй Эс глобал” ХХК, “Лонг Вэй транс трейд” ХХК хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэж баярласан талархсанаа илэрхийлье.