Улсын гуравдугаар төв эмнэлгийн бөөрний тасгийн эмч Д.Болормаад талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай, хүний төлөө сэтгэлтэй танд талархаж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа эмч нартаа Дэлхийн эмч нарын баярын өдрийн мэнд хүргэе.