Огноо: 2020 оны 03 дүгээр сарын 12-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: Түрээслэгч сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулалтын дугаар: Түрээслэгчийн сонгон шалгаруулалт 2020/02
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Эрүүл мэндийн үйлчилгээ, сорьц цуглуулах нэгж, кофе шоп үйлчилгээ ажиллуулах үйлчилгээний талбай түрээслүүлэх” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
| Түрээслэх обьект | Түрээсийн зориулалт, чиглэл | Талбай /м2/ | Өрөө тасалгааны байршил |
|---|---|---|---|
| Өрөө №1 | Эрүүл мэндийн үйлчилгээ | 15 | Б блокын 2 дугаар давхарт |
| Өрөө №2 | Сорьц цуглуулах нэгж | 17 | Зөвлөх поликлиникийн нэг давхарт |
| Өрөө №3 | Кофе шоп, үйлчилгээ | 39 | Б блокын 1 дүгээр давхарт /хүзүүвчний хэсэгт/ |
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ заавал бичгээр гаргаж ирүүлнэ
Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан эмнэлгийн захиргааны хурлын танхимд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичиг, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1,
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг
Утас: 77000304, 99197234 болон www.shastinhospital.mn